Өвөр Байгалын хязгаарт 50 гаруй суурин гэрэл цахилгаангүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА. /RIA Novosti/. Хүчтэй шуурганы улмаас ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын 54 суурин гэрэл цахилгаангүй болсон тухай бүс нутгийн шадар сайд Андрей Гурулев мэдээлэв.
“Хүчтэй шуурганы улмаас эрчим хүчний шонгууд унаж, барилгын дээвэр олноор хуурч, эдийн засагт их хэмжээний хохирол учирсан. 10 дүүргийн 54 суурин одоог хүртэл гэрэл цахилгаангүй байна. Оловяннин, Борзинский, Ононгийн районд хүнд нөхцөл байдал үүсээд байна” гэж тэрбээр “Telegram” хуудсандаа бичжээ.
Бүс нутгийн комиссын шийдвэрээр дээрх дүүргүүдэд онц байдал тогтоосон болохыг тэрбээр тэмдэглэжээ. "Бид сэргээн босгох, нөхцөл байдлыг бүхэлд нь хянах, хохирлыг тооцох чиглэлээр ажиллаж байна. Чита хотод шуурхай штаб байгуулж, бүх дүүргийн мэдээллийг цуглуулж байна" гэж Гурулев мэдээлсэн байна.
Одоогоор Борзинский дүүрэгт ердөө таван суурингийн цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн сэргээжээ.