Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт орохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-15 14:00:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг оруулаагүй байна.
Цаг агаарын гамшигт үзэгдэл, шороон шуурганы улмаас сургууль, цэцэрлэгийн тоосжилт, ариутгал халдваргүйтгэл хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Аймгийн БСУГ-аас ирүүлсэн хүсэлт, эцэг эхчүүдийн саналыг харгалзан энэ сарын 15-ны өдрийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг оруулахгүй байх шийдвэр гаргасан. Цэвэрлэгээ ариутгал хийж, тоосжилтыг арилган ахуйн бэлтгэлийг хангасны дараа энэ сарын 16-нд танхимыг сургалтыг эхлүүлэх чиглэлийг бүх боловсролын байгууллагад хүргүүлжээ.

相关新闻