Төрийн жинхэнэ албаны нөөцөд 80 шалгуулагч бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-15 11:26:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт ямар нэг гомдол санал, зөрчилгүй амжилттай болж дууслаа. 

Энэ удаагийн төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт анх удаа шалгуулагчдыг хурууны хээгээр баталгаажуулан, бүрэн цахимжилтын хүрээнд зохион байгуулснаараа онцлог байв. Хоёр өдөр 9 ээлжээр зохион байгуулсан шалгалтад нийт 328 иргэн бүртгүүлснээс 254 буюу 77.4 хувь нь хамрагджээ. Эдгээр иргэдээс 80 шалгуулагч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой болсон байна.

Мөн цар тахлын үед УОК, ЭМЯ-ны зөвлөмж чиглэлийн хүрээнд аюулгүй байдлыг ханган, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин явуулсан байна. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар хамтран зохион байгуулжээ.

 

相关新闻