Малдаа яваад алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Малдаа явсан малчид сураггүй болсон гэх дуудлага нэмэгдэж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд дөрвөн иргэн алга болсноос хоёрыг нь олоод байна. Ханхонгор сумаас хоёр дуудлага, Номгон сумаас дөрвөн дуудлага ирсэн бөгөөд эрэн хайх баг ажиллаж байгаа аж.
Мөн Баян-Овоо суманд малдаа явсан 7 долоон дуудлага ирсэн бөгөөд 4 автомашинтай 11 хүн эрэн хайх ажиллагааг явуулж байна. Цогтцэций сумаас 18 дуудлага ирсэн, 7 чиглэлд эрлийн ажиллагаа явуулж байгаа бол Цогт-Овоо сумаас 11 дуудлага ирснээс 8 хүнийг эсэн мэнд олсон байна.
Манлай сумаас 10 дуудлага ирсэн ихэнх нь нутгийн иргэд байгаа бөгөөд алга болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Сэврэй сумаас нэг дуудлага бөгөөд ирсэн эсэн мэнд олдсон, Мандал-Овоогоос хоёр хүн алга болсныг олсон гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа учраас хайх ажиллагаанд хүндрэл учирч байгаа аж.