Шашны холбооноос уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-12 21:00:41

Монголын мусулманчуудын холбоо болон Ислам шашинтнуудын мүфтият холбооноос уриалга гаргав.

Улс төрийн сонгуулийн энэ үеэр нам бүлэг, сонгуульд өрсөлдөгчид бие биеийгээ муулах, гүтгэн доромжлох зэрэг нийгмийн дэг журам, олон түмний эв нэгдлийг эвдэх янз бүрийн сөрөг үзэгдэл гаргахгүй байхыг бүх нийтэд зөвлөн, лалын шашны мацаг барих ариун сараар хатуухан үг хэлэхийг ч цээрлэхийг тэд номлож байна.

Мөн энэ мэтийн аливаа хэрцүү зан гаргах, сонгогчдыг худал амлалтаар хуурах, эд, мөнгө тараах аргаар сонголтыг буруу аргаар авахын эсрэг байхыг орон нутгийн радиогоор нэвтрүүлсэн өгүүллээрээ хуучин УИХ-ын гишүүн асан Т.Султан ухууллаа. 

Гэхдээ сонгогч иргэд ёс суртахууны эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрөөд байгаагийн хажуугаар сонгуулийн сурталчилгаа хуульд заасан цаг хугацаанаасаа өмнө явагдаж, сонгогдохоор горилогчид хэлдэгээ хэлж, өгдөгөө өгч дуусчихаад, одоо санал өгөхөө л хүлээн сууна. Мөн энэ үйлс бол нэгэнт засаглалын төлөөх улс төрийн өрсөлдөөн учир удирдлага болон нийгэмд оршин байгаа зөрчил, дутагдлыг ил гарган хатуухан шүүмжлэл гаргах жинхэнэ боломж одоо л ирээд байгаа тул бид сөрөг үзэгдлийг өмөөрч төлөв томоотой байхын аргагүй гэж газар сайгүй ширүүхэн шүүмжлэл өрнүүлж эхэллээ.

Ш.Айзаря

相关新闻