Онцгой байдлын газарт автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-26 12:09:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт хуваарилагдсан "УАЗ фургон" маркийн автомашиныг аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн ОБГ-ын дарга хурандаа Б.Энхбаатарт гардуулан өгчээ.

Мөн энэ үеэр Онцгой байдлын газраас зарим багаж хэрэгслийг анги, салбарын дарга, захирагч нарт хүлээлгэн өгсөн байна. Тухайлбал ГТУА 36 дугаар анги, ЭХАА, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангид түлхүүр, дроцовны иж бүрдэл мөн ГТУА 19, 40, 61 дугаар ангид түлхүүр, дроцовны иж бүрдэл нэг, гагнуурын аппарат (250 А) тус бүр нэг, Эрэн хайх, аврах салбарт түлхүүрийн иж бүрдэл зэргийг гардуулсан байна. Дээрх багаж хэрэгслийг Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар, ашиглалтыг сайжруулах зорилтоор олгож байгаа юм байна. 



相关新闻