“Шаамар-6” постоор 19 иргэн нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-20 12:19:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ сарын 19-ний өдрийн 10:00 цагаас оройн 22:00 цаг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Шаамар-6” постоор нийт 19 иргэн нэвтэрсэн байна. Тус постод үүрэг гүйцэтгэн ажиллаж буй Алтанбулаг сумын ЭМТ-ийн бага эмч А.Энхжаргал нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгчээ.

Орон нутагт ирсэн эдгээр иргэдийн 14 нь албан ажлаар ирээд буцах бол нэг иргэн ОХУ руу нэвтэрч, хоёр иргэн Сүхбаатар сумын 8-р багт 14 хоног гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа. Мөн эдгээрийн 15 нь Сүхбаатар суманд, дөрөв нь Алтанбулаг суманд ирсэн. Дээрх иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг хариутай гарсан гэлээ.  

相关新闻