Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх сургалтыг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газраас аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
холбоо”-ны тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзсан байна. Уг уулзалтыг тус газрын “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, Олон нийттэй
харилцах” ажлын хэсгээс төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд зохион
байгуулжээ.
Уулзалтаар Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх
мэдээллийг хэрхэн үр өгөөжтэй хэлбэрээр зохион байгуулах асуудлыг хөндөн ярилцсан
аж. Мөн түүнчлэн дээрх асуудал хэр боломжтой эсэхэд санал авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний
талаар ярилцжээ.
Энэхүү уулзалтын үр дүнд тус
шүүхээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх сургалтыг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулахаар болжээ.