АНУ-д коронавирусний хувилбаруудаар халдварласан 1500 гаруй тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх
илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан 1549 тохиолдол бүртгэгдсэн гэж
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Тэдгээр
тохиолдлын дийлэнх нь Их Британид анх илэрсэн хувилбараар халдварлажээ.
Тодруулбал, уг хувилбар АНУ-ын 41 муж улс болон Вашингтон хотод илэрсэн байна.
Мөн Өмнөд Африкт анх илэрсэн хувилбараар халдварласан 21 тохиолдол есөн муж улс, Вашингтонд бүртгэгджээ. Харин Бразилд тархсан хувилбараар халдварласан таван тохиолдол дөрвөн муж улсад илэрчээ.