АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрт эргэн нэгдэхээр болсныг сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-02-19 10:00:40

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрт эргэн нэгдэхээр болсныг сайшааж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш пүрэв гарагт мэдэгдлээ. Тэрбээр АНУ тус хэлэлцээрт эргэн нэгдэхээс нэг хоногийн өмнө ийнхүү мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх үүрэг амлалт өгсөн юм. А.Гутеррешийн хувьд энэхүү амлалтыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий дахины зорилтыг улам бэхжүүлж байна хэмээгээд, нүүрсхүчлийн хийн бохирдлын гуравны хоёрыг бий болгож буй орнууд 2050 он гэхэд ялгарлаа тэглэх зорилт тависныг онцлон хэлжээ.


Мөн НҮБ-ын тэргүүн АНУ-ыг “COP26” уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалт амжилттай болоход голлох үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү уулзалтыг энэ оны 11 дүгээр сард Их Британид зохион байгуулахаар товлоод байгаа билээ. 

相关新闻