Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг эрүүл мэндийн салбарын
мэргэжилтнүүдээ бүсчилсэн байдлаар сургалтад хамруулж байна. Энэ нь улсын хэмжээнд удахгүй хэрэгжих “Коронавируст халдварын эсрэг
вакцинаар дархлаажуулах" үндэсний хөтөлбөрийг орон нутагтаа эхлүүлэх бэлтгэл ажил болж буй юм.
Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас энэ сарын 18, 19-ний өдрүүдэд ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу орон нутагт бүсчилсэн онлайн сургалтыг зохион байгууллаа. Энэ сарын 18-нд Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Мандал чиглэлийн бүс нутгийн Эрүүл мэндийн байгууллагууд хамрагдлаа. Харин өнөөдөр Орхон, Ерөө бүсийнхэн тус тус хамрагдана.
“Коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах” үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү цахим сургалтыг явуулж байгаа бөгөөд
ХӨСҮТ-өөс аймаг,
нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд орон нутагт хэрхэн зохион байгуулж ажиллах
талаар онлайнаар
чиглэл өгсөн юм.