Төрийн дээд одон медалийг 21 хүнд гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсан иргэдийн шагналыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан нар гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга О.Ганболд, "Авьяас" EБС-ийн хөгжмийн багш С.Саранцэцэг, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Эрдэнэбаатар, Мөрөн сумын ахмад настан П. Доржсүрэн, Мэдээлэл холбоо сүлжээ Олон сувгийн цахилгаан холбооны техникч Ц.Наранцэцэг, Мөрөн сумын 3-р багийн ахмад настан М.Чагцал, Мөрөн сумын 8-р багийн ахмад настан Д.Чулуунбаатар, "Гурван Эрдэнэ" EБС-ийн захирал П. Эрдэнэбат нар шагнууллаа.
Алтан гадас одонгоор "Титэм" EБС-ийн ахмад багш Д. Доржпагма, Ирээдүй 21-р зуун цогцолбор сургуулийн нягтлан бодогч Ш.Жавзанпагма, Мөрөн сумын 8-р багийн ахмад настан Д.Лива, Мөрөн сумын 6-р багийн өндөр настан И.Мандахбаяр, Мөрөн сумын ахмад настан Д. Пүрэвдорж, Мөрөн сумын 3-р багийн ахмад настан Ж.Ням-Очир, Мөрөн сумын өндөр настан Г.Хишигбадрах нар хүртлээ.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар "Хөвсгөл Титаник" ХХК-ийн тогооч, нарийн боовчин Б. Баярмаа, Зоонозын өвчин судлалын төвийн сувилагч Д.Ундармаа, Ирээдүй 21-р зуун цогцолбор сургуулийн багш Л.Үзмээ, Н.Хүүхэнжий, Мөрөн сумын өндөр настан Х.Энхтуяа, Мөрөн сумын 14-р багийн өндөр настан С.Юндэндорж нар тус тус шагнууллаа.