Архангай аймаг нийслэлээс энэ сарын 5-10-ны өдөр иргэдээ татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-04 17:31:43

Архангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Архангай аймгийн иргэдийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд татан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.


Иймд  иргэд дараах шаардлагын дагуу зорчино.


1. Иргэд өөрийн харьяа сумын Онцгой комиссын шуурхай штабын утас руу холбогдон  2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд бүртгүүлэх; 

2. PCR шинжилгээ хийлгэснээс хойш  72 цагийн дотор зорчих, хэрвээ PCR шинжилгээний хугацаа хэтэрсэн, шинжилгээнд хамрагдаагүй ирсэн тохиолдолд орон нутаг руу нэвтрүүлэхгүй болохыг анхаарах;

3. Хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэд харьяа сумынхаа Онцгой комиссын шуурхай штабт бүртгүүлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд зорчих;

4. Нийтийн тээврийн хэрэгслээр ирэх иргэд сумын Онцгой комиссын шуурхай штабт бүртгүүлэн зөвхөн тухайн сумын хуваарийн дагуу зорчих;

5. Хувийн болон нийтийн тээврээр ирсэн иргэд өөрийн бүртгүүлсэн хаяг дээр шууд тусгаарлалтад хамрагдах тул аймгийн төв болон бусад суманд түр саатах боломжгүй болохыг анхаарах;

6. Эрдэнэбулган сумын иргэд 2021 оны 02 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд нийтийн тээврээр зорчих, бусад сумын иргэд зөвхөн тухайн суманд явах нийтийн тээврийн хуваарьт өдөр зорчино.

7. Ирсэн иргэд өөрийн байнга оршин суух хаяг дээр 14 хоног гэрийн тусгаарлалтын журмыг мөрдөж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бусад орон нутаг Улаанбаатар хот руу  шилжилт хөдөлгөөн хийхгүй болно.

Жич: Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хууль, журмын дагуу хатуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.

相关新闻