2020 оны аймгийн хөдөлмөрийн аваргуудыг тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 2-нд боллоо. Тус хуралдаанаар
2020 оны аймгийн
аваргуудыг хэлэлцсэн
байна.
Хурлаар Сэлэнгэ аймгийн 2020 оны салбарын аваргуудад ирсэн материал болон “Ковид-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд
ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах асуудлуудыг хэлэлцжээ. Үүнд “Аймгийн аварга малчин”-аар 19, “Аймгийн
аварга фермер”–ээр тав,
“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор дөрөв, “Аймгийн аварга тариаланч”-аар зургаа, “Аймгийн аварга ногоочин”–оор 9, Аймгийн
“Тэргүүний хамт олон”-оор хоёр байгууллага, “Салбарын аварга”-аар 14 хүнийг тодруулахаар
шийдвэрлээд байгаа
аж.