Уусан цайныхаа үрийг аягандаа үрслүүлдэг цайны газар нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-01 18:26:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өвөрмөц нэгэн цайны газар нээгдээд байна. Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд цай уусан аягандаа цайныхаа үрийг үрслүүлдэг.

"QИ tea shop" нэртэй уг газарт зөвхөн хармаг жимсний орцтой бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Мөн үйлчлүүлсэн иргэд цайгаа уугаад үрийг нь аягандаа үрслүүлж үлдээдэг байна. Говь нутагт ургадаг хармаг жимсээр олон төрлийн бүтээгдэхүүнийг "Хатан хармаг" ХХК үйлдвэрлэж эхэлсэн билээ. Хармагийн шүүс, хармагтай олон төрлийн цай, хармагтай жигнэмэг, ингэний буцалгаа, чанамал, зөөлөн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч, "Хатан хармаг" төслийг санаачлагч Б.Баярчимэг ийнхүү хармаг жимсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг цайны газрыг нээгээд байгаа аж. Хармаг жимс нь дархлааг дэмжиж өгдөг бөгөөд цар тахалтай энэ хүнд үед иргэдийн эрүүл мэндэд чухал хэрэгтэй амин дэм юм. 

相关新闻