Улаанбаатар хотоос ирж буй иргэдэд анхааруулга хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-26 17:28:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссоос Улаанбаатар хотод хязгаарлалтад ороод буй иргэдэд хандаж дараах мэдээллийг хүргэлээ. Улаанбаатар хотоос нийтийн тээврээр татан авах Сүхбаатар сумын иргэдийг энэ сарын 27-ны өдрийн 18.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд зорчих хүсэлтэй иргэд 99147928 дугаарт хандаж бүртгүүлэх юм байна.

Нийслэл хотоос ирж буй иргэд дараах шаардлагыг биелүүлсэн байхыг анхаарууллаа. Үүнд:

-PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байна. Мөн PCR шинжилгээний хариу хүчинтэй эсэхээ шалгах, хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин PCR шинжилгээнд хамрагдана.

-Иргэд бага насны хүүхэдтэй зорчих бол тэднийг ч мөн бүртгэлд хамруулсан байх шаардлагатай аж. УОК-ын зөвлөмжийн дагуу 12-оос доош насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт яваа тохиолдолд PCR шинжилгээ шаардлагагүй. Бусад бүх тохиолдолд заавал PCR шинжилгээ өгсөн, хариу нь хүчинтэй байна.

-Бүртгэлд үндсэн мэдээлэл, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд оршин суух баг, хаяг зэргийг заавал бүртгүүлсэн байх ажээ. 

相关新闻