Өнгөрсөн оноос нийт малын тоо 768.3 мянган толгойгоор буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн дүнгээр 2020 оны эцэст урьдчилсан байдлаар 5398.8 мянган мал тоологджээ. Төрлөөр авч үзвэл 1.3 мянга нь тэмээ, 387.7 мянга нь адуу, 678.9 мянга нь үхэр, 2841.9 мянга нь хонь, 1489.0 мянган ямаа эзэлж байна. Үүний дотор нийт хонин сүрэг 14.4 хувь буюу 479.4 мянган толгойгоор цөөрчээ.
Өнгөрсөн
оноос нийт малын тоо 12.5 хувиар буюу 768.3 мянган толгойгоор буурсан байна. Сумдаас
Эрдэнэмандал 468.9 мянга, Батцэнгэл 406.4 мянга, Хайрхан 368.3 мянга, Ихтамир
358.6 мянга, Өндөр-Улаан
349.2 мянган толгой малаар тэргүүлж
байна.
Сумд дотроос 34.2 мянган адуугаар Цэнхэр, 66.7 мянган үхрээр
Өндөр-Улаан, 303.8 мянган хониор Эрдэнэмандал, 107.9 мянган ямаагаар Хотонт сум, харин Хашаат 511, Өгийнуур 456, Өлзийт 192 толгой тэмээтэйгээр тэргүүлж байна.