Халдваргүйжүүлэх бодисын найрлага, хэрэглээний шаардлагыг хангаж байгаа аж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-14 18:04:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МХГ-аас аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглалтын үйл ажиллагааг явуулж буй байруудын халдваргүйжүүлэлтийн уусмалын норм стандартад хяналт шалгалт хийсэн байна.

Энд Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Ахмадын сувиллын тусгаарлан ажиглах байр, 6 дугаар багт байрлах Сэлэнгэ зочид буудлын тусгаарлан ажиглах байр хамрагдсан байна. Эдгээр байруудад буй халдвартай /улаан/ бүс, завсрын /шар/ бүс, халдваргүй /ногоон/ бүсийн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэж буй халдваргүйжүүлэлтийн уусмалын концентрацыг газар дээр нь түргэвчилсэн тестээр тодорхойлжээ. Ингэхэд өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэж буй халдваргүйжүүлэлтийн уусмалын концентрац нь “Коронавируст халдварын үед халдваргүйжүүлэлт хийх түр заавар”-т тусгагдсан халдваргүйжүүлэх бодисын найрлага, хэрэглээний шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Энэхүү халдваргүйжүүлэлтийн уусмалын норм стандартыг Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/269 дүгээр тушаалын 8 дугаар хавсралтаар баталж өгсөн байдаг байна. 

相关新闻