Шуурганд уруудсан 3300 шахам малыг хилчид тогтоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн 0146 дугаар ангийн 0176 дугаар салбарын хариуцсан хэсгээр энэ сарын 8-нд цасан шуурганд туугдан улсын хилд тулсан 3300 шахам бод малыг хилчид саатуулан эздэд нь хүлээлгэн өгчээ.
Ингэснээр байгалийн давагдашгүй хүчний эсрэг хилчид ийнхүү тэмцэж ард иргэдэд учирч болзошгүй 2,1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    