2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн
албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл анхдугаар хуралдаанаа энэ сарын 9-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
Тус зөвлөлөөс 2021 онд Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх уриа дэвшүүлсэн бөгөөд 5 зорилтын хүрээнд 40 ажил үйлчилгээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс дурдвал:
1. Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд арга зүйн
дэмжлэг үзүүлж, хүний нөөцийн аудит хийх замаар ёс зүй, сахилга хариуцлагыг
дээшлүүлнэ.
2. Чадахуйн зарчимд тулгуурласан төрийн албаны хүний нөөц
бүрдүүлэх зорилгоор бүх төрлийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулж,
сул орон тооны нөхөн хангалтыг нэмэгдүүлнэ.
3. Төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран
тасралтгүй сурч хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлж, мэдлэг чадварыг тогтмол
дээшлүүлнэ.
4. Төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах нөхцөлийг бэхжүүлж,
нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ.
5. Салбар зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангаж,
судалгаа, мэдээллийн сангийн баяжилтыг өргөжүүлэн үйл ажиллагааны ил тод
байдлыг хангах
зэрэг онцлог ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.