Архангай аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн сарын 06-ны өдрийн 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Зөвлөгөөнд 48 удирдах ажилтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 6, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга 26, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга 11, нийт 43 удирдах ажилтан оролцож, ирц 89.5 хувь байлаа.
Зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга Д.Золжаргал хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нарт 15 төрлийн үүрэг даалгавар өгсөн.
Үүнээс дурдвал,
-Агентлаг
байгууллагын цахим хуудсыг ил, тод нээлттэй болгох, цаг үеийн мэдээ мэдээллийг
тухай бүр шинэчлэн иргэдийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах,
-Нийтийн
эзэмшлийн гудамж талбайн болон орон сууц, гэр хороолол доторх гэрэлтүүлгийн
асалтад хяналт тавьж хэвийн байдлыг хангах
-Халтиргаа
гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн болон өөрийн байгууллагын хариуцсан орчны
50 м дэх гудамж, зам, талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг шуурхай зохион
байгуулах
-Аймгийн
хэмжээнд он дамжсан хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж, гүйцэтгэлд хяналт
тавьж ажиллах, сар бүр мэдээлж байх гэх мэтчилэн хэд хэдэн асуудлыг дэвшүүлэв.
Цаашид удирдах ажилтнууд үүрэг даалгаврын биелэлтэд онцгой анхаарч, дараа
дараагийн ээлжит шуурхай зөвлөгөөнд тайлан мэдээллээ бэлтгэн ирүүлж байхыг
үүрэг болголоо.