Гэрийн ажиглалтад 220 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-06 16:48:39
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гэрийн ажиглалтад нийт 220 иргэн байна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Энэ сарын 6-ны байдлаар тусгаарлан ажиглах байранд хүн байхгүй, гэрийн ажиглалтад шинээр 60 хүн нэмэгдэж нийт 220 хүн болжээ. Тэдгээр иргэдэд илэрсэн зовуурьгүй байгаа бөгөөд гэрийн ажиглалтаас гарсан 11 хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ.
Мөн ЗӨСТ-өөс таван байгууллагын 325м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Аймгийн хүн амын дунд "Ковид-19" халдварыг илрүүлэх тандалтын PCR шинжилгээнд түүврийн аргаар 350 хүнийг хамруулсан байна. Үүнд Даланзадгад сумын хэмжээнд 23 дэлгүүр, супермаркетийн 90 хүн, гэрийн ажиглалтын 10 иргэн, БОЭТ-ийн хэвтэн эмчлүүлж буй 74 хүн, 76 эмч, ажилчид, Цогт-Овоо сумын постод ажиллаж байгаа ЭМБ болон төрийн албан хаагч 100 хүн тус тус хамрагдсан юм. Дээрх иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.
相关新闻