АНУ-д өндөр настнууд, галын шугамд ажиллаж буй хүмүүсийг дархлаажуулахыг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-21 14:39:50

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын асуудал хариуцсан зөвлөх хороо дараагийн ээлжинд /1b/ 75 болон түүнээс дээш насны иргэд, галын шугамд ажиллаж буй хүмүүст вакцин хийхийг зөвлөжээ.


Ингэснээр, гал сөнөөгч, цагдаагийн ажилтан, багш, хүнсний дэлгүүрийн ажилтнууд зэрэг хүмүүсийг дараагийн ээлжинд дархлаажуулах төлөвтэй байна. Мөн мэргэжилтнүүд дархлаажуулалтын “1c” үе шатанд 65-75 насны иргэд, өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн шалтгаантай 16-64 насны хүмүүсийг хамруулах талаар санал хураажээ.


Дархлаажуулалтын асуудал хариуцсан зөвлөх хороо энэ сарын эхээр хуралдаж, эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчдэд эхний ээлжинд вакцин хийх шийдвэр гаргасан юм. 


АНУ-д вакцинжуулалтын хөтөлбөр өнгөрсөн долоо хоногт эхэлснээс хойш “Pfizer/BioNTech” компанийн вакцины эхний тунг 556 мянга орчим хүнд хийжээ.


Мөн Хүнс, эмийн хяналтын газар “Moderna” компанийн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд уг вакциныг өнөөдрөөс тарьж эхлэх төлөвтэй байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 17.8 сая гаруй хүн халдвар авч, 317 мянга гаруй хүн нас баржээ. 

相关新闻