Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-17 15:02:47

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр эхэллээ.

Тодруулбал, Төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээр хангах зорилтын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 25–ны байдлаар 195 ажлын байр сул байгаа мэдээлэл гарчээ.

Тиймээс Төв аймгийн төрийн албаны зөвлөлөөс нэн тэргүүнд нөхөгдөх боломжтой ажлын байрыг нийтэд зарласан ба шалгалт өгөх иргэдийн материалыг энэ сарын 15-нд цахимаар авсан. Уг ажлын байранд төрийн захиргааны удирдах албан тушаал 9, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаал 57 байгаагаас дэс түшмэлийн албан тушаал 29, туслах түшмэлийн албан тушаал 28 байгаа аж.

Ийнхүү тус  аймагт 40 ажлын байранд 45 хүн өрсөлдөх бөгөөд нэгдүгээр ээлжийн 22 оролцогч шалгалтаа өгч байна.

  

相关新闻