Сүхбаатар, Алтанбулаг суманд хөл хорионд орсон иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд ирээд хөл хорионд орсон
Улаанбаатар болон бусад аймгийн иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг энэ сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж
байна.
Иймээс нийслэл болон бусад орон нутаг руу явах
иргэд PCR шинжилгээнд хамрагдаж, аймгийн Автотээврийн газраас явж байгаа автобусанд захиалгаа өгөн суух
ажээ. Мөн Улаанбаатар болон бусад аймгаас иргэдээ татан авах ажил энэ өдрүүдэд үргэлжилсээр байна. 12-р
сарын 14-ний өдөр сумдын бүсчилсэн цэгүүдэд 897 иргэнийг түргэвчилсэн
оношлуураар шинжилгээнд хамруулж, замын хөдөлгөөнд оролцуулсан аж. Аймгийн төв Сүхбаатар, хилийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт "Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг чангатгах, эрчимжүүлэх ажлын хүрээнд эргүүл, хяналт зохион байгуулах баталсан хуваарийн дагуу
томилогдсон нийт 10 байгууллагын 161 алба хаагч үүрэг
гүйцэтгэж байна.