Сурагчдын давтлагыг ирэх оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-13 15:21:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээл бататгах давтлага өгөхийг зөвшөөрсөн БШУ-ны сайдын тушаалыг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулсныг УОК-ын дарга Я.Содбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлэв.


БШУ-ны сайдын тушаал нь өндөржүүлсэн бэлэн байдал буурсан, ямар нэгэн халдвар гараагүй 18 аймгийн эцэг эхээс хичээлийн хоцрогдлоос сэргийлж нэмэлт давлага авах хүсэлт ирсэн тул 4-5 хүн цугларахыг хязгаарлаагүй байсан юм.


“Цар тахлын халдварын нөхцөл байдалтай шийдвэрээ уялдуулж байх ёстой. Бүх оронд таашгүй, тооцоолшгүй хүчин зүйл тулгарч байна.  Маргаашаас 34 чиглэлийн аж ахуйн нэгж ажиллаж, иргэдийн хөдөлгөөн ихсэхийг дагаад халдварын өвчлөл яаж эргэхийг урьдчилан таамаглашгүй. Бид энэ өвчний халдварыг зогсоох чиглэлд ажиллаж байна” хэмээн тэрбээр нэмж хэллээ. 

相关新闻