Төгсөх ангийн сурагчдад мэдээллийн технологийн боловсрол олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Орос улсын их дээд сургуулиудад ирээдүйтэй гадаад оюутнуудыг татах ба суралцуулах цахим сургалтын орчинг бүрдүүлэх нь" төслийн хүрээнд Россотрудничество агентлагийн захиалгаар "Экспертиза Аналитика Сопровождение" компани мастер сургалтыг төгсөх ангийн сурагчдын дунд цахимаар зохион байгууллаа.
Цахим орчинд ажиллах, өнөө цагт эрэлт хэрэгцээтэй байгаа мэдээлэл технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой уг сургалт энэ сарын 7-10-нд болсон бөгөөд төгсөх ангийн 100 гаруй сурагч хамрагдсан байна. Мэдээллийн технологийн компаниудын мэргэжилтнүүд сурагчдад технологийн шийдлийг боловсруулах, загвар гаргах ур чадварыг хөгжүүлэх хичээл заасан байна. Энэ үе сурагч нар 3Д загвар гаргах, хэрэгцээнд илүү нийцсэн гар утасны программ зохиох, хөдөлгөөнт роботыг програмчлах болон бусад мэдээллийн технологийн даалгавруудыг биелүүлсэн байна.
Мөн 3D загварчлал, компьютерын болон инженерийн дүрслэл, дүрслэлийн дизайн, цахим орчныг болон бодит байдлыг хөгжүүлэх, урвуу инженерчлэл, Мультимедиа технологи, С # програмчлал, электроникийн болон робот техник технологийн үндэслэл зэрэг сэдвээр хичээл заажээ.