АНУ-ын мэргэжилтнүүд “Pfizer”-ийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-11 10:31:42

ВАШИНГТОН. /CNВС/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын зөвлөх хороо “Pfizer-BioNTech” компанийн коронавирусний вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрөл олгохыг санал болгожээ.


Вакцин болон түүнтэй холбоотой биологийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан зөвлөх хорооны 17 гишүүн дэмжсэн санал өгсөн бол дөрөв нь эсрэг санал өгсөн байна.


Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар баасан гарагт зөвшөөрөл олгож магадгүй гэж тус хорооны гишүүн Жеймс Хилдрет мэдээлжээ. АНУ-д өнөөдрийн байдлаар 15.4 сая хүн халдвар авч, 290 мянга орчим хүн нас баржээ. 


Аливаа эм, вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрөл олгосноор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд гэх мэт тодорхой бүлгийн хүмүүст хэрэглэх боломж бүрддэг юм.


Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын хувьд “Pfizer-BioNTech”-ийн вакциныг ямар бүлгийн хүмүүст тарих нь тодорхойгүй байгаа бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийг вакцины туршилт дууссаны дараа дархлаажуулах төлөвтэй байна. 

相关新闻