Хяналтын цэгийг нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд халдварт цар
тахлын үеийн хяналтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд хяналтын цэгийг нэмж ажиллуулж байна.
Тодруулбал Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн автозамын
Мандал сум руу орох автозамын уулзварт хяналтын
цэгийг нэмж байгуулсан
байна. Энэхүү цэгт коронавируст халдварын цар тахлын үеийн эрт
илрүүлгийн түргэвчилсэн оношилгооны хээрийн шинжилгээг хийх аж. Энэхүү хяналтын цэгийн эрүүл ахуй халдвар
хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд Мандал сум дахь
Эрүүл ахуйн халдвар хамгааллын болон Хүнсний чанар, стандартын хяналтын улсын
байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.
Мөн тус цэгийн ажиллах хэвийн
нөхцөлийг бүрдүүлэхэд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ажилтнууд хамтран аймгийн МХГ-аас хяналт
тавин ажиллаж байгаа юм байна.