Сүхбаатар боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-09 14:24:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирусний халдвар тархсан ч Сүхбаатар боомтын үйл ажиллагаа хэвийн нөхцөлд ажиллаж байна.

Тухайлбал тус боомтоор улсын хилээр орох чиглэлд энэ сарын 7-ны өдөр ачаа тээврийн долоон галт тэрэгний 292 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд зургаан галт тэрэгний 167 вагоныг нэвтрүүлжээ. Харин “Алтанбулаг” Олон улсын автозамын боомтын хяналт шалгалтын талбайд импортын 13, жолооч нь тусгаарлагдсан 7 нийт 20 автомашин байрлаж байгаа аж. ОХУ-ын Хиагт авто замын боомтод 60 орчим ачааны автомашин дугаарлан 11 хонож байгаа мэдэээлэл байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээрсарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд нийт 772.215 метр квадрат талбайд голомтын болон урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийжээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  тогтмол хяналт тавин ажиллаж байна. 

相关新闻