Чэндуд дотоодод халдварласан гурван тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-08 14:27:50

ЧЭНДУ. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нийслэл Чэнду хотод мягмар гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол илэрчээ.


Чэнду хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь даваа гарагт халдвар илэрсэн хоёр хүний ач охин, хоёр нь тэдгээр тохиолдолтой ойр амьдардаг хүмүүс аж.


Тэдний ойрын хавьтал болох 46 хүнийг илрүүлэн тогтоож, эмнэлгийн хяналтад оруулсан байна. Мөн сүүлийн 14 хоногт тэдний очсон газруудыг халдваргүйжүүлжээ.


Чэндуд өнөө өглөөний байдлаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхээр 24598 сорьцыг цуглуулжээ. Мөн орчин болон хүнсний 468 сорьц цуглуулсан байна. 

相关新闻