Аймгийн ИТХ-ын ІІ хуралдаанд 36 төлөөлөгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-04 15:59:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр 13:30 цагт эхэллээ.

Хуралдааныг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд ИТХ-ын нийт 39 төлөөлөгчөөс 36 төлөөлөгч оролцож байна.

Ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах, аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, 2021 оны төсвийг хэлэлцэн батална.

Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцана.

相关新闻