“Warner Bros”-н бүтээлүүд кинотеатр болон стриминг сувгаар нэгэн зэрэг гарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /The Verge/. “Warner
Bros” киностуди ирэх онд дэлгэцнээ гарах уран бүтээлүүдээ кинотеатруудаар
гаргахын зэрэгцээ “HBO Max” стриминг сувгаар үзүүлэхээр болжээ.
“2021 онд нээлтээ хийх 17 киног кинотеатрууд
болон “HBO Max” стриминг сувгаар зэрэг гаргахаар болсноо бид мэдэгдэж байна. Энэ нь стриминг сувгаар гурван
долоо хоног тутамд нэг кино гарна гэсэн үг юм” хэмээн компанийн мэдэгдэлд
дурджээ.
Эдгээр 17 киноны
зураг авалт нийт 1 тэрбум гаруй ам.долларын өртгөөр бүтжээ. Ирэх онд гарах уран
бүтээлүүд дунд “Suicide Squad 2”, "Godzilla vs. Kong”, "Dune”, "Matrix
4” зэрэг кино багтжээ.
Киностудиуд ашиг
олохын тулд уран бүтээлүүдээ дийлэнх тохиолдолд эхлээд кинотеатруудаар худалдаанд
гаргадаг. Коронавирусний цар тахлын нөхцөлд кинотеатрууд түр хугацаанд
хаагдахаас өөр аргагүйд хүрч, олон киноны зураг авалт зогссон юм.