Зүүнхараа зангилааны 988 ажилтны давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь УБТЗ-ын харъяа Зүүнхараа зангилаанд нийт 1116
ажилтан үүрэг гүйцэтгэн
ажиллаж байна.
Энэ сарын 1-ний өдрийн байдлаар тус зангилаанд 272 алба хаагч өдрөөр, 64 алба хаагч шөнөөр ажил үүргээ гүйцэтгэсэн
байна. Өнөөдрийн байдлаар тус зангилааны 1103
ажилтан шинжилгээнд хамрагдсан байна. Үлдсэн 13 ажилтан нь томилолтоор
өөр орон нутагт ажиллаж байгаа аж. Мөн 988 ажилтан давтан шинжилгээнд хамрагдаж шинжилгээний хариу нь сөрөг гарчээ. Сэлэнгэ аймгийн Мандал
суманд короновирусний халдварын батлагдсан гурван тохиолдол бүртгэгдээд байгаа.
Эдгээр иргэд Улаанбаатар хотод ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа ажээ.