Мандал суманд PCR шинжилгээнд 79 иргэнийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд явуулын лабораториор 11 дүгээр сарын 21-ний
шөнийн 02:00 цагаас PCR шинжилгээг авч эхэлжээ.
Тус суманд түргэвчилсэн
оношлуураар 4331 иргэн, PCR шинжилгээнд 79 иргэнийг хамруулсан бөгөөд хариу маргааш гарах аж. Одоогоор Мандал сумын хэмжээнд тохиолдлын ойрын хавьтагчдыг олж тогтоох,
тусгаарлах, тархалтыг цааш алдалгүй
яаралтай таслан зогсоох бүхий л үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн тус
суманд Улаанбаатар хотоос ЗӨСҮТ-ийн гурван эмч,
сувилагч, явуулын PCR шинжилгээний лаборатори ажиллаж байна. Тэнд сумын Онцгой комиссын шуурхай штабт гамшгаас хамгаалах
албад, мэргэжлийн ангийн нийт 104 ажилтан, алба хаагч, 24 тээврийн хэрэгсэлтэй
үүрэг гүйцэтгэж байна.