Ш.Оргил:Онцгой комиссын бие бүрэлдэхүүн нэг ч минут тайвширч болохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-22 11:13:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэ сарын 21-ний өдөр өгсөн мэдээллийнхээ үеэр бусад сумын Онцгой комиссын бие бүрэлдэхүүн нэг ч минут тайвширч болохгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүхий л боломжоо ашиглан ажиллахыг дахин сануулж, үүрэг болголоо.

Мөн тэрээр ард иргэдэд хандаж гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, ариутгалыг байгаа орчиндоо сайтар хийж гүйцэтгэхийг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын 90 байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн орон сууцны 119.9 мянган мкв талбайг ариутган халдваргүйжүүлсэн байна. Мөн энэ ажлыг Сүхбаатар болон Мандал суманд үргэлжлүүлэн хийж байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын Сүхбаатар зангилаанд ОХУ-аас төмөр замаар орж ирсэн орон нутгийн 129 вагон, транзит 69 вагон, Cүхбаатар өртөөний дамжуулах конторын 14, жижүүрийн таван өрөөг ариутгажээ.

相关新闻