Иргэд аж ахуй нэгжүүд хандив өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-18 16:42:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комисст иргэд аж ахуй нэгжээс тусламжийн гараа сунгасаар байна.
Монгол Улсад "Ковид-19" халдвар гарсны улмаас улс орон даяр хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан иргэд ийнхүү тусламж үзүүлж эхлээд байгаа юм. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхбат, Ц.Дэнээдорж нар аймгийн Онцгой комисст 3500 ширхэг амны хаалт, зөв аарцны ундааг хандивлажээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар аймгийн Онцгой комисс тэр дундаа Шивээхүрэн, Гашуунсухайт хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад 2250 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлав. Үүнээс гадна "Говийн бараа" ХХК-ийн хамт олон 1.000.000 төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих зүйлс, Өмнөговь аймагтаа нэлээдгүй замын бүтээн байгуулалтыг хийсэн "Таны зам" ХХК-ийн хамт олны зүгээс цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид, аймгийн Онцгой комисст 1.000.000 төгрөг, 2100 ширхэг нэг удаагийн амны хаалт, 50 ширхэг гар ариутгагчийн тусламж үзүүллээ.
相关新闻