Хараагүй болсон янгир ямааг эмчилж сүрэгт нь тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хараагүй болж сүргээсээ хоцорч үлдсэн янгир
ямааны тэхийг Ногооннуур сумын байгаль хамгаалагч уламжлалт аргаар
эмчилж байгальд буцаан тавьсан байна.
Уг үйл явдал Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын гуравдугаар багийн нутаг
дэвсгэрт Бахлаг уул хэмээх газарт болжээ. Тус газарт янгир ямаа
олноор, аргаль хонь тодорхой хэмжээгээр нутагладаг аж.
Тухайн нутагт хараагүй болж сүргээсээ хоцорч үлдсэн янгир ямааны
тэхийг Ногооннуур сумын байгаль хамгаалагч К.Туяхбай өнгөрсөн
долоо хоногт олсон байна. Тэрээр янгир ямааг ардын уламжлалт аргаар 2 хоног
эмчилжээ. Удахгүй тэхийн нүдний хараа нь сайжирсан тул сүрэгт нь буцаан тавьсан
байна.