Шинжилгээнд хамруулсан иргэдийн хариу бүгд сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 114 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч хариу нь сөрөг гарчээ.
Өнөөдөр тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхбаяр холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ дээрх мэдээллийг өгсөн бөгөөд эрсдэл өндөр бүсэд ажиллаж байгаа иргэдээс мөн түүврийн аргаар сорьц авч шинжилгээнд явуулсан, хариу нь өнөөдрөөс гарч байгаа гэсэн юм. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомт болон Ноён, Гурвантэс суманд тусгаарлалтад байгаа зарим иргэн буюу 14-өөс нь RCR шинжлгээнд хамруулахад хариу нь сөрөг гарсан байна.
Тус аймгийн хэмжээнд 75 постод 700 гаруй албан хаагч ээлжээр жижүүрлэж байгаа аж.