Хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх яаралтай тусламжийн утас хэвийн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн хөл
хорионы энэ үед ч хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн
үйлчилгээний төв болон Хамгаалах байрын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
Хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан, сонссон тохиолдолд дараах
яаралтай тусламжийн дугаарууд руу шууд холбогдоорой. Эдгээр нь энгийн утасны
тарифаар болон нэгжгүй үедээ ч ярих боломжтой дугаарууд юм.
Тухайлбал:
✔Цагдаагийн
шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах утас 102
✔Хүүхдийн
тусламжийн утас 108
✔Гэр бүлийн
хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас 107
✔Хүчирхийллийн
эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас 96490505
✔Гэмтэл согог
судлалын үндэсний төв 70187797, 70180136
✔Сэтгэлзүйн
зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 18002000
✔КОВИД-19-ийн
талаарх мэдээлэл өгөх утас 119