Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ Аймгийн Онцгой комиссын энэ
өдрийн ээлжит
хуралдаанаар Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг аймгийн
хэмжээнд мөрдөж ажиллахыг бүх шатны байгууллагад үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: ”Бид
Улсын Онцгой комиссын энэхүү шийдвэрийг хатуу чанд дагаж мөрдөнө. Хамтдаа энэ
вирусний эрсдэлийг даван гарах болно. Ард иргэд дэлгүүр хоршоо
явахдаа л гэрээсээ гар. Өөрийгөө, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалах онц чухал
шаардлага тулж ирсэн гэдгийг хэн бүхэн дор бүрнээ ойлгож ухамсарлах хэрэгтэй.
Та эрүүл байж чадсанаар таны эргэн тойрны хүмүүс эрүүл, ажил амьдралаа авч
явах болно. Одоо хий дэмий сэлгүүцдэг, айл айл дамжин хэсэж, амралтын байдалтай
байх үе биш гэдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Хаа хаанаа хариуцлагатай, дэг
журамтай байхыг хатуу анхааруулъя. Бид төрийнхөө шийдвэрийг дагаж мөрдөн, эв
эетэй, дэг журамтай, нэгдмэл нэг байж чадсанаараа энэ эрсдэлийг даван гарах
болно” гэдгийг тодотгон тэмдэглэж хэллээ. Мөн онцын шаардлагагүй
тохиолдолд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Сэлэнгэ
аймгийн
Онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа