Алба хаагчид 25 цэгт, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улс
орон даяар бүх
нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 24 цагаар үүрэг
гүйцэтгэж байна. Алба хаагчид 25 хяналтын цэгт, 25
тээврийн хэрэгсэлтэй, 36 алба хаагч бусад төрийн байгууллагын алба хаагч нартай
хамтран ажиллаж байгаа ажээ.
Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр бүх нийтийн бэлэн
байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын
2020 оны А/306 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын гол зорилго нь хорио цээрийн дэглэм
сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулахад чиглэгдэж байгаа аж. Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын зүээс хяналтаа сайжруулж,
хамтдаа сэргийлье, амны хаалтаа зүүе, гараа угаая хэмээн уриалж байна.