210 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 210 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Өмнөговь аймагт төв суурин газар руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаа юм. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд Өмнөговь аймгийн хэмжээнд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газрын 210 алба хаагч 75 постод 24 цагаар ажиллаж байна.
2020 оны 11 дүгээр 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Иймд иргэн та бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эдгээр өдрүүдэд зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.