Хамгаалалтын хувцас, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэхэд 200 орчим сая төгрөг шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-12 12:03:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэхэд 200 орчим сая төгрөг шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр холбогдох байгууллагууд танилцууллаа.

Тодруулж хэлбэл, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэхэд 88 сая, Зоонозын өвчин судлалын төвд ариутгал, халдваргүйжилтийн бодисын нөөц бүрдүүлэхэд 87 сая, Цагааннуурын боомтыг нээх бэлтгэл ажлыг хангахад зориулж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 11 сая, аймгийн Цагдаагийн газарт 896 мянган төгрөг шаардлагатай байгаа аж.

Аймгийн Онцгой комисс дээрх зардлуудыг хянасны үндсэнд зарим санхүүжилтийг орон нутгаас шийдэж, аймгийн нөөц бололцооноос давсан их хэмжээний зардлуудыг Улсын Онцгой комисст уламжлахаар болов.  

相关新闻