Үржлийн цөм сүргийн аж ахуйн ажил өөдрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Казахын цагаан толгойт үхэр үржүүлэх хоршоо амжилттай ажиллаж байна. Энэхүү хоршоог Мерси Кор Монгол “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд байгуулжээ.
Тус аж ахуй нь тоо
толгой нь цөөрч байгаа махны чиглэлийн энэ үүлдрийн
үхрийн чанарыг сайжруулах, үржүүлэх, зах зээлтэй холбох зорилготой байгуулагджээ. Мөн үржлийн
цөм сүргийн аж ахуй гэдгээрээ
ч онцлогтой юм.
Хоршоонд
Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийг өсгөх сонирхолтой малчид, фермерүүд, аж
ахуйн нэгжүүд нэгдсэн бөгөөд нийт 25 гишүүнтэй. 33 үхэртэйгээр үүдээ анх нээжээ. Өнөөдөр тус
хоршоо нь 198
үхэртэй, бух
түрээслүүлэх, зохимол хээлтүүлэг хийх үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлээд байгаа аж. Уг “Хушаатын
хамтын хүч” хоршоо нь өөрөө
бие даан цаашид үйл ажиллагаагаа найдвартай, тогтвортой явуулах
эрх зүйн үндэс
бүрдсэн, зөвшөөрөлтэй, ажлын төлөвлөгөөгөө
боловсруулсан,
малчиддаа зориулсан өвөлжөө, хаваржаа, зуслангийн
газартай болсон
гээд чамлахааргүй олон ажлыг хийжээ. Түүнчлэн хоёр ч өвөлжөөг
шинээр барьсан
байна. Энэ сарын 6-ны өдөр болсон санамж
бичгийн хаалтын үйл ажиллагаан дээр хоршооны үйл ажиллагааг дүгнэж, цаашид 2023 он хүртэлх хийх бизнес
төлөвлөгөөгөө тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаар ярилцсан байна.
“Хушаатын
хамтын хүч” нэртэй
байгуулсан эл хоршоог бие даан үйл ажиллагаа
явуулахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс Мерси Кор Монгол хөтөлбөрөөс өнгөрсөн гурван
жилийн хугацаанд анхны сүрэг болох 33 үнээ, 2018 онд 10 шилмэл үүлдрийн бух, 30
хээлтэй үнээ авч өгч үйл
ажиллагааг нь дэмжиж байсан байна. Түүнчлэн “Хөгнө
Мээж” ТББ-аар дамжуулан мэргэжлийн сургалт, зөвлөгөө, бусад цогц дэмжлэгийг
үзүүлжээ. Мерси
Кор Монголын талаас
хоршооны
таван жилийн төлөвлөгөө гаргах, хоршооны байшин барих, сургалт явуулах,
сумын үхэр сүрэгт үзлэг, ангилал, бруцеллёзын шинжилгээ хийхэд нь дэмжлэг
үзүүлэн ажиллажээ.