Айл өрхийн цахилгаан хангамжийн галын аюулгүй байдлыг хангуулах ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-12 09:17:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн галын аюулгүй байдлыг хангуулах ажил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд эхэллээ.

Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 10-18-ны өдөр хүртэл зохион байгуулах ажээ. Эл ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух айл өрхүүдэд заавар зөвлөмж өгч ажиллаж байна. Үүнд: Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээний алба хаагчид хамтран галын аюулгүй байдлыг хангуулж байгаа аж. Мөн гал түймэр унтраах тусгай зориулалтын үндсэн албаны автомашинаар "Галын аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ", "Яндангаа хөөлье" сэрэмжлүүлгийг чанга яригчаар хүргэж байна. 

相关新闻