Дээд боловсролын сургалтын байгууллагууд хичээл, сургалтаа цахимаар хэвийн явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан их, дээд сургуулиуд сургалтаа цахимаар явуулж байна.
Хичээлийг
цахимд шилжүүлсэнтэй холбоотой Wi-Fi болон mobile internet орчинг сайжруулах талаар
арга хэмжээ авч байна. Төрийн өмчийн сургуулиуд Сургалтын удирдлага мэдээллийн
систем ашиглан онлайнаар сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Зарим
их, дээд сургууль цахим хичээлүүдээ Google meet, Classroom, White board online,
Zoom платформыг ашиглаж байгаа юм.
Сургуулиуд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахих зорилгоор хичээлийн байр, оюутны дотуур байрны ариутгал, халдаргүйтэл хийж, дотуур байранд байгаа оюутнуудад амны хаалт өгч, халууныг нь шалгаж зөвлөгөө өгөх эмч, сувилагчдыг хуваарь гарган ажиллуулахаар шийдвэрлэжээ.