Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн шуурхай комисс хуралдлаа.
Тус хуралдаанаар аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 11-р сарын 13-ны өдөр хүртэл түр хугацаагаар хаахаар шийдвэрлэв. Мөн үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хориглолоо. Түүнчлэн Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгох, Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг чангатгах, Байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх,Иргэд амны хаалт, гар ариутгагчийг тогтмол, зөв хэрэглэх, Аймгийн нөөцөд ариутгал, халдваргүйтгэлийн бодис нэмж, нөөц бүрдүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.