Хөлбөмбөгийг орон нутагт хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-10 17:03:27

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батжаргал, “Монголын Хөл Бөмбөгийн Холбоо” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, аймгийн БТСГ-ын дарга Р.Батболд, аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга К.Баттулга нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт энэ сарын 9-ний өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3.5 дахь зорилтын хүрээнд нийтийн хөл бөмбөгийг орон нутагт өргөн дэлгэр хөгжүүлэх, аймгийн хөл бөмбөгийн шигшээ багийг амжилт үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хөлбөмбөгийн Азийн холбооны санхүүжилтээр 2020 онд хөлбөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч "Covid-19" цар тахлаас үүдэн хойшлогдож, 2021 оны 4 дүгээр сард нийт 1,7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 20х40 харьцаатай орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болох ажээ.   

相关新闻