Налайх дүүрэг 10 ухаалаг ус түгээх байртай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Good neighbors” олон улсын байгууллага, Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сан Налайх дүүргийн гэр хорооллын ус түгээх байруудыг шинэчилж, "Зөөврийн усан хангамжийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, ухаалаг ус түгээх 10 байр байгуулжээ.
Өмнөх ус түгээх байруудыг 1973-1980 онд барьсан бөгөөд "Хот суурин газарт ундны ус түгээх цэгийн үйлчилгээ ерөнхий шаардлага" MNS 5775:2014 стандартыг хангахгүй байсан байна. Иймд НМХГ-аас эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах албан шаардлага, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Энэ албан шаардлагыг биелүүлж “Good neighbors” олон улсын байгууллага, Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр иж бүрэн тохижилттой, стандартын шаардлага хангасан, хамгаалалтын хашаа, хяналтын камер бүхий ухаалаг худгуудыг ашиглалтад оруулаад байна. Мөн дүүргийн Орон нутгийг хөгжүүлэх сангаас 10 худгийн ус нөөцлөх савыг ERP-шилэн нэвчдэст бактери үрждэггүй полимер саваар солиулснаар ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжрууллаа.